Bloodres Hawthorn Flowers, Leaf, Fruits Долоогоно (монгол); Цветы, листья и плоды боярышника кроваво-красного (ру́сский); Flores, Foliis, Fructibus Crataegus sanguinea (latīna)

/час улаан долоогонын цэцэг, навчис, үр жимс/

Шим тус: Хуйх халзарч хогжруутах /Antiseborrheic: уухын сацуу угааж шавшина/, хоолой өвдөх /уухын сацуу зайлна/, бамбайн булчирхайн үйл ажиллагаа хэт ихсэх, усан хаван, зүрхний хэм алдагдах, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал, зүрх дэлсэх, зүрхээр хатгуулах, зүрхний цус багадах (Ischaemic heart disease), зүрхний хавхлага бүрэн хаагдахгүй байх /Valvular Insufficiency/, уушгины артерийн цди-ээс зүрхний баруун ховдол муудах /Cor pulmonale/, эрээн булчингаас үүдэж доголох /Intermittent claudication/, шагайгаар хавагнах /Swollen Ankles/, хураагуур судасны бөглөөтөс /Thrombophlebitis/, тараагуур судас тостон хатуурах, хялгасан судас тасрах /Capillary Fragility/, чихрийн шижин, ЦДИ, нойр хулжих, стресс, шөрмөс татах, алаг морьт /Alzheimer’s/, дотор давчдах /Dyspnea: нохойн хошууны үр жимстэй хавсарч цайны оронд 14-21 хоног ууна/, айдас төрөх, цочих зэрэг мэдрэлийн өвчин /Nervousness/, толгой өвдөх, эргэх, мэдрэл сульдлын хам шинж (neurosis vegetative), эм. цэвэршилт, нойр булчирхайн үрэвсэл, гастрит, хорт хавдар /цус/, бөөр, давсагны чулуу, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин /Nephrosis/, гэдэс гүйлгэх, дүүрэхэд хэрэглэнэ. Зүрх томроход алтантовч, сиймхий алтанцэгцүүхэй, мөнхцэцэг, хусны нахиа, долоогонын үр жимс, цэцэг, навчтай цомог ууна.
Үйлдэл: Нөжөрсөн цусыг задлах /Antithromboxane/, зүрхний титэм, уураг тархины судсыг өргөжүүлэх, шээс хөөх, зүрх, уураг тархийг хүчилтөрөгчөөр хангах, ой санамж, бодисын солилцоог сайжруулах, хялгасан судас бэхжүүлэх, нойр булчирхай, элэг хамгаалах эмийн үндсэн үйлдэлтэй.

Remedial property:

Respiratory Ailments

Skin Problems

Heart-Vessel and Blood System

Nervous Disorders

Reproductive-Tract Disorders

Digestive Disorders