Бүдүүн гэдэс цэвэрлэх жор Бүдүүн гэдэс цэвэрлэх жор (монгол)

Нэг. Ходоод хосны шархлаа, гэдэс дотор цэвэрлэх, бүдүүн гэдэс, элэг, цөс, бөөр, давсаг, гүйлсэн булчирхай, хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, хоолойн бах, умайн хүзүүний улайлт, бэлхүүс галбиржуулах, батга, шовилд:
хус, их таван салаа, зэрлэг хахууна, хоёр гэрт халгайн навч, төлөгч өвс, алтан товч, хумсанцэцэг тус бүр 13 /100 г орцонд/ г., их шүүдэргэнийн цэцэг, навчийг 9 г.-аар зэхнэ. Зэхмэлээс 2-3 хоолны халбагыг 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 3-5 минут буцалгаж идээшүүлж шүүнэ. Өдөрт 160 мл-аар 3 удаа ууна. Түүнчлэн 2-5 хоолны халбагыг 1500-2000 мл усанд хийж дээрх аргаар ханд бэлтгээд /37 хэм/ 7 хоногт 1-2 удаа бургуй тавиж болно. Бүрэн сувилгаа: 7-21 хоног.

Хоёр. Вирусын халдварын үед:
1 хумс няцалсан сармистай уусмал бэлтгээд бургуй тавьж болно.

Гурав. Ходоод гэдэсний халдварын үед:
марганцовкийн сулавтар ягаан уусмалтай бургуй тавьж болно.

Дөрөв. 1,5-2 л буцалсан цэвэр усаар (хэм нь биеийн хэмтэй адил байна) дараах схемээр 35 хоногийн турш бургуй (клизм) тавина. Үүнд:

  • Эхний долоо хоног өдөр бүр,
  • 2 дахь долоо хоногт өдөр өнжөөд,
  • 3 дахь долоо хоногт 2 өдөр өнжөөд,
  • 4 дахь долоо хоногт 3 өдөр өнжөөд,
  • 5 дахь долоо хоногт 1 удаа тус бүр клизм тавина

Үүгээр бүдүүн гэдэс цэвэрлэгдсэн гэж үзнэ.

Хүүхдэд цэвэр усаар бургуй тавьж үл болно. 1 аяга усанд 1 цайны халбага давс байхаар тооцож давсны уусмалаар тавьж болно.