Стафилококкийн нянгийн халдвар, идэвхжилт, түүгээр үүсгэгдсэн өвчлөлүүд Staphylococcus Infection (english); Стафилококковая инфекция  (ру́сский)

ОХУ-ын Эмийн ургамлаар эмчлэгчдийн байгууллагын судалгаагаар халдварт нянгаар өвчлөгчдийн 42% нь стафилококкийн нянгаар, 10% нь стрептококкийн нянгаар өвчилсөн тоо бүртгэл байдаг. Харин эдгэрэлтийн дүн 85% байсан. Цаг хугацааны хувьд дунджаар 2-2,5 сарын дотор эдгэрч байсан байна.

Нийлэг антибиотекоор эмчлэгддэггүй стафилококкийн нян /antibiotic resistance staph bacteria/ сүүлийн үед олон олноор гарсаар байгааг судлаачид тогтоожээ. Түүнчлэн энэ нян 150 хэмийн халуунд 10 минут, наранд 12 цаг, цагаан архи, устөрөгчийн хэт исэл (hydrogen peroxide), хлор, давсны уусмалд тэсвэртэй аж.

Стафилококкийн нян нь хоолой, уушги, арьс, чих, нүд, уураг тархи, зүрх судас, ШБЗ, цус зэрэг биеийн эрхтэнийг өвчлүүлдэг тул зовиур, шинж тэмдэг нь аль эрхтэн өртсөнөөс хамаараад янз янз байна.

Иймд зөвхөн дараах түгээмэл зовиур шинж тэмдэг (PCSS)-ийг харуулахыг зорьлоо. Үүнд:

  • Хордлогын шинж тэмдэг үүсэх /бие арзайх, ЦДБ, хоолонд дургүй болох, бөөлжих, бөөлжис цутгах, нойрмоглох, шингэнээ алдах, хоолой, үе мөч, толгой хүчтэй өвдөх гэхдээ халуурахгүй/
  • Өндөр халуурах
  • Идээт үрэвсэл үүсэх
  • Залигахад хоолой, чамархай, хүзүү, чих рүү өвдөх
  • Цэртэй ханиах
  • Гэдэс гүйлгэх, заримдаа залхагтай
  • Зүрхээр өвдөх
  • Ясанд өвдөх
  • Шүлс гоожих
  • Босоход толгой эргэх
  • Хүзүүний тунгалгын булчирхай цочих
  • Бөөлжих /хүүхдийн хувьд/ зэрэг болой.

Эмчлүүлэхгүй удвал стафилококкийн нянгийн халдвар дараах өвчин эмгэг, хүндрэл, сөрөг үр дагавар үүсгэнэ (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Хатги, өвдөг гарах
  • Арьс улайж цэвэрүүтдэг хүүхдийн арьсны үрэвсэлт өвчин (Impetigo)
  • Хөх бэрсүүтэж хавдах
  • Мундас
  • Тунгалын эд эс бохирдох
  • Буйлны суулт
  • Судасны ханын үрэвсэл
  • Дунд чихний идээт үрэвсэл
  • Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл (менингит)
  • Стафилококкийн нянгаар үүсгэгдсэн ангина
  • Нүдний холбогч бүрхэвчийн үрэвсэл
  • Хамрын хөндийн үрэвсэл
  • Дунд чихний үрэвсэл
  • Уушгины ба түүний хальсны үрэвсэл
  • Зүрхний дотоод хальсны үрэвсэл
  • Зүрхний булчингийн үрэвсэл (Стафилококковый миокардит)
  • Зүрхний гажиг
  • Зүрхний үнхэлцэгний үрэвсэл (Перикардит)
  • Шээсний сувагны үрэвсэл
  • ШБЗХӨ (UTI)
  • Цистит
  • Бөөрний тэвшинцрийн үрэвсэл
  • Бөөрний дутагдал
  • Түрүү булчирхайны үрэвсэл
  • Өндгөвчний үрэвсэл
  • Төмсөгний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл
  • Төмсөгний үрэвсэл
  • Төмсөгний сувагны ба төмсөгний үрэвсэл хавсарсан
  • Цөсний хүүдийн үрэвсэл
  • Цөсний сувагны үрэвсэл
  • Үе мөчний үрэвсэл
  • Яс, чөмөгний үрэвсэл
  • Цус бохирдох /халуурах, ЦДБ, уураг тархи, зүрх, яс, булчин, уушгийг гэмтээнэ/
  • Хоолны хордлого зэрэг болой.

Стафилококкийн нянгийн халдвар авч болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Дархлаа, биеийн эсэргүүцэл сулрах /Дархлаа сайн байвал энэ нян нь насан туршдаа ямар нэг эмгэг үүсгэхгүйгээр энх тайвнаар зэрэгцэн оршино. Гэдээ дархлаа сулрах таатай нөхцөл бүрдэхийг отож байдаг нян аж/
  • Стафиллококкийн нян бүхий өвчтөнөөс халдварлах
  • Даарч хөрөх
  • Агаарын бохирдол
  • Аминдэмийн дутагдал
  • Антибиотекээр удаан эмчлүүлсэн
  • Шүд хорхойтох, буйлны өвчин
  • Стресс
  • Гэрийн тэжээвэр амьтан
  • Муудсан хоол хүнсээр дамжих /тухайлбал, саахар агуулсан сүүн бүтээгдэхүүн/
  • Томуу
  • Уушгины архаг өвчин
  • Цусны хорт хавдар
  • Эрхтэн суулгасан
  • Түлэнхий
  • Чихрийн шижин
  • Эмийн гаж нөлөө (corticosteroids зэрэг дааврын эмүүд, дархлаа дарангуйлагч эмүүд, хорт хавдрын химийн ба цацраг туяаны эмчилгээ)
  • Агаар, дуслын замаар халдварлах зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Өдөрт дор хаяж 8-10 аяга ус ууна. Нүүрсус багатай хоол иднэ. Анар жимсний хальсны ханд ууна.

Загас, далайн байцаа, чацаргана, наргил мод, маалинга, оливийн тос, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, чанасан төмс, жигнэсэн мах, улаан усан үзэм, нимбэг, жимс, хүнсний ногоо, яншуй, улаан лооль, тарвасны үр, бөөрөнхий ба цэцэгт байцаатай салат, хоол /7 хоногт 5-6 удаа иднэ/, тараг, ингэний хоормог, кимчи, зөгийн бал, самар, хушга.

Шаргаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Ясны шөл, сармис, сонгино сайн иднэ.

 Аминдэм, эрдэс бодис: “С” /өдөрт 100мг ууна/, “Д” аминдэм, цайр.

Стафилококкийн нян устгах зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь стафилококкийн нян /байгалийн антибиотек ууна/, вирус устгах, дархлаа тэтгэх, хувийн ариун цэвэр болон хүнсний эрүүл ахуйг сахих, ил шархаа хамгаалах, үрэвсэл намжаахад чиглэгдэж байвал зохино.

Ихэнхи сурвалжид нийлэг антибиотек уухаас өөр аргагүй гэж зөвлөдөг боловч зарим тохиолдолд энэ угшлын нянг устгахад пеницилин юм уу, бусад антибиотекийн эмүүд еэрэг үр дүн үзүүлэхгүй, харин ч халдварыг улам гүнзгийрүүлнэ гэж дурдсан бна.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, хиймэл саахар орлуулагч, шарсан, утсан өөхтэй тостой хоол, лаазалсан хоол, даршилсан халуун ногоо, түрэг шош, хийжүүлсэн ундаа, кока кола, согтууруулах ундаа, өтгөн цай, кофе, цагаан будаа, арвай, эрдэнэшиш, хөх тариа зэрэг цардуул ихтэй хоол, давс ихтэй хоол, бяслаг, хүн орхоодой.

Түүхий сүү, чихэртэй сүүтэй кааш, удаан хадгалсан бяслаг, давсалсан гахайн мах зэрэг нь энэ төрлийн нянгийн халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үздэг.

Эх үүсвэр:

 

Ургамалын хэрэглээний заалт:


Энэ хуудасны агуулах мэдээлэл нь бүрэн бус буюу одоогоор засвартай байна.

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.
Elegnii shohoijilt - Burjgar churgus - Stafilokokkiin nyangiin haldvar, idevhjilt, tuugeer uusgegdsen uvchluluud - OHU-iin Emiin urgamlaar emchlegchdiin baiguullagiin sudalgaagaar haldvart nyangaar uvchlugchdiin 42% ni stafilokokkiin nyangaar, 10% ni stryeptokokkiin nyangaar uvchilsun too burtgel baidag. Harin edgereltiin dun 85% baisan. TSag hugatsaanii huvid dundjaar 2-2,5 sariin dotor edgerch baisan baina. Niileg antibiotyekoor emchlegddeggui stafilokokkiin nyan /antibiotic resistance staph bacteria/ suuliin uyed olon olnoor garsaar baigaag sudlaachid togtoojee. Tuunchlen ene nyan 150 hemiin haluund 10 minut, narand 12 tsag, tsagaan arhi, usturugchiin het isel (hydrogen peroxide), hlor, davsnii uusmald tesvertei aj. Stafilokokkiin nyan ni hooloi, uushgi, aris, chih, nud, uurag tarhi, zurh sudas, SHBZ, tsus zereg biyeiin erhteniig uvchluuldeg tul zoviur, shinj temdeg ni ali erhten urtsunuus hamaaraad yanz yanz baina. Iimd zuvhun daraah tugeemel zoviur shinj temdeg (PCSS)-iig haruulahiig zoriloo. Uund: Hordlogiin shinj temdeg uuseh /biye arzaih, TSDB, hoolond durgui boloh, buuljih, buuljis tsutgah, noirmogloh, shingenee aldah, hooloi, uye much, tolgoi huchtei uvduh gehdee haluurahgui/ Undur haluurah Ideet urevsel uuseh Zaligahad hooloi, chamarhai, huzuu, chih ruu uvduh TSertei haniah Gedes guilgeh, zarimdaa zalhagtai Zurheer uvduh YAsand uvduh SHuls goojih Bosohod tolgoi ergeh Huzuunii tungalgiin bulchirhai tsochih Buuljih /huuhdiin huvid/ zereg boloi. Emchluulehgui udval stafilokokkiin nyangiin haldvar daraah uvchin emgeg, hundrel, surug ur dagavar uusgene (Possible Common Complications and Sequelae, PCCS): Hatgi, uvdug garah Aris ulaij tseveruutdeg huuhdiin arisnii urevselt uvchin (Impetigo) Huh bersuutej havdah Mundas Tungaliin ed es bohirdoh Builnii suult Sudasnii haniin urevsel Dund chihnii ideet urevsel Nuruu nugas, uurag tarhinii halisnii urevsel (myeningit) Stafilokokkiin nyangaar uusgegdsen angina Nudnii holbogch burhevchiin urevsel Hamriin hundiin urevsel Dund chihnii urevsel Uushginii ba tuunii halisnii urevsel Zurhnii dotood halisnii urevsel Zurhnii bulchingiin urevsel (Stafilokokkoviii miokardit) Zurhnii gajig Zurhnii unheltsegnii urevsel (Pyerikardit) SHeesnii suvagnii urevsel SHBZHU (UTI) TSistit Buurnii tevshintsriin urevsel Buurnii dutagdal Turuu bulchirhainii urevsel Undguvchnii urevsel Tumsugnii uriin shingen zuugch suvagnii urevsel Tumsugnii urevsel Tumsugnii suvagnii ba tumsugnii urevsel havsarsan TSusnii huudiin urevsel TSusnii suvagnii urevsel Uye muchnii urevsel YAs, chumugnii urevsel TSus bohirdoh /haluurah, TSDB, uurag tarhi, zurh, yas, bulchin, uushgiig gemteene/ Hoolnii hordlogo zereg boloi. Stafilokokkiin nyangiin haldvar avch bolzoshgui uchir shaltgaanuud (PCC): Darhlaa, biyeiin eserguutsel sulrah /Darhlaa sain baival ene nyan ni nasan turshdaa yamar neg emgeg uusgehguigeer enh taivnaar zeregtsen orshino. Gedee darhlaa sulrah taatai nuhtsul burdehiig otoj baidag nyan aj/ Stafillokokkiin nyan buhii uvchtunuus haldvarlah Daarch huruh Agaariin bohirdol Amindemiin dutagdal Antibiotyekeer udaan emchluulsen SHud horhoitoh, builnii uvchin Stryess Geriin tejeever amitan Muudsan hool hunseer damjih /tuhailbal, saahar aguulsan suun buteegdehuun/ Tomuu Uushginii arhag uvchin TSusnii hort havdar Erhten suulgasan Tulenhii CHihriin shijin Emiin gaj nuluu (corticosteroids zereg daavriin emuud, darhlaa daranguilagch emuud, hort havdriin himiin ba tsatsrag tuyaanii emchilgee) Agaar, dusliin zamaar haldvarlah zereg boloi. Deerhi zoviur shinj temdeg, uchir shaltgaanuudaas ali ni tand hamaatai bolohiig togtooj, tuuniigee emchlehiig zorih heregtei. Hool und: Udurt dor hayaj 8-10 ayaga us uuna. Nuursus bagatai hool idne. Anar jimsnii halisnii hand uuna. Zagas, dalain baitsaa, chatsargana, nargil mod, maalinga, oliviin tos, uhriin mah, shar budaa, sagadai budaa, chanasan tums, jignesen mah, ulaan usan uzem, nimbeg, jims, hunsnii nogoo, yanshui, ulaan looli, tarvasnii ur, buurunhii ba tsetsegt baitsaatai salat, hool /7 honogt 5-6 udaa idne/, tarag, ingenii hoormog, kimchi, zugiin bal, samar, hushga. SHargaa hoolondoo hiij idne esvel uuna. YAsnii shul, sarmis, songino sain idne.  Amindem, erdes bodis: “S” /udurt 100mg uuna/, “D” amindem, tsair. Stafilokokkiin nyan ustgah zuvlumj (Treatment strategy-TS): Emchilgee, suvilgaa ni stafilokokkiin nyan /baigaliin antibiotyek uuna/, virus ustgah, darhlaa tetgeh, huviin ariun tsever bolon hunsnii eruul ahuig sahih, il sharhaa hamgaalah, urevsel namjaahad chiglegdej baival zohino. Ihenhi survaljid niileg antibiotyek uuhaas uur argagui gej zuvludug bolovch zarim tohioldold ene ugshliin nyang ustgahad pyenitsilin yum uu, busad antibiotyekiin emuud yeereg ur dun uzuulehgui, harin ch haldvariig ulam gunzgiiruulne gej durdsan bna. Busadtai haritsuulahad hun bur oyuun sanaa, udamshil, setgets, hureelen bui orchin, niigmiin garliin huvid davtagdashgui uur uuriin gesen ontslogtoi baidag tul zoviur emgegiig onoshloh, emchlehdee edgeer huchin zuiliig hargalzaj uzne. Zailshiivel zohih zuils: Saahar, hiimel saahar orluulagch, sharsan, utsan uuhtei tostoi hool, laazalsan hool, darshilsan haluun nogoo, tureg shosh, hiijuulsen undaa, koka kola, sogtuuruulah undaa, utgun tsai, kofye, tsagaan budaa, arvai, erdeneshish, huh taria zereg tsarduul ihtei hool, davs ihtei hool, byaslag, hun orhoodoi. Tuuhii suu, chihertei suutei kaash, udaan hadgalsan byaslag, davsalsan gahain mah zereg ni ene turliin nyangiin haldvar avah undur ersdeltei gej uzdeg. Eh uusver: Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004 Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA Narodniii doktor №21 /427/ 2014 https://www.news-medical.net/health/Staphylococcus-Aureus-and-Disease.aspx https://draxe.com/staph-infection/ https://www.nature.com/news/the-nose-knows-how-to-kill-mrsa-1.20339 https://www.quora.com/Is-there-any-natural-way-to-kill-staphylococcus-aureus https://naturalon.com/12-natural-ways-to-treat-a-staph-infection-11-is-crazy/view-all/ http://marislavna.ru/recepty/recepty-po-zabolevaniyam/stafilokokk/ https://narmed.ru/bolezni/infekcionnye_i_virusnye_zabolevanija/stafilokokk http://travy-kavkaza.ru/catalog/72/product/305.html http://anginano.ru/vidy/bakterialnaya.html http://lorhealth.ru/gorlo/bolezni/angina/bakterialnaya/stafilokokkovaya.html http://gidmed.com/otorinolarintologija/zabolevanija-lor/bolezni-gorla/angina/stafilokokkovaya.html https://immunitet.org/vidy-anginy-simptomy-lechenie https://helix.ru/kb/item/10-062   - Altanzuliin tsomog - Bagvaahainii isgesen handmal - Badaanii tsomog - Bultenger - Ganga - Doloogoniin tsomog - Zanguunii tsomog - Ih tavansalaa - Moil (Monos) - Nangiad odot anisnii ur - Sahalinii buurulzgunu - Har urt tesiin jims - Hushnii shilmuus - SHar gaa (kurkuma) - SHuudergeniin tos - SHuudergene - Egel umhii (emt uvs) - Ene huudasnii aguulah medeelel ni buren bus buyuu odoogoor zasvartai baina. - Urt navchit gandbadraa - Vansemberuunii tsomog - Tom tsuldmeg muug - Suut uvs - Saahriin homsdol