Уреаплазма, микоплазмагийн нянгаар үүсгэгдсэн өвчлөл Ureaplasma Infection (english); Уреаплазмоз и микоплазмоз (ру́сский)

Уреаплазма нь микоплазма нянгийн төрөл зүйл бөгөөд Ureaplasma urealyticum (UU), Ureaplasma parvum хэлбэрээр бэлэг эрхтэн, амьсгалын замд голдуу оршдог. Микоплазма дараах хэлбэрээр байж болно: mycoplasma urealytium мөн mycoplasma hominis (MH).

Уреаплазма нянгаар үүсгэгдсэн өвчлөл нь умайн хүзүүний улайлт, шархлаа, бэлэг эрхтэний үрэвслийн адил бэлэг эрхтэний бичил орчины тэнцвэр алдагдсан үед үүсдэг.

Ихэнхи тохиолдолд зовиур эмгэг илэрдэггүй.

Үндсэн шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Цистит
  • Хэвлийгээр ядаргаатай нургиж өвдөх /dull ache in the abdomen/
  • ШБЗ-ын эрхтэн загатнах, эвгүй оргих, дороос усархаг цагаан юм гарах
  • Цагаан юмнаас загас шиг эвгүй үнэр үнэртэх
  • Үтрээ улайх, үрэвсэх
  • Доошоо цус алдах
  • Шээхэд халуу оргих, хорсох, өвдөх
  • Түрүү булчирхайны үрэвсэл
  • Төмсөгний үрэвсэл /orchitis/
  • Төмсөгний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл /epididymitis/
  • Үрийн уутны үрэвсэл /vesiculitis/
  • Шээсний сувагны үрэвсэл
  • Бэлгийн үед өвдөх /Dyspareunia/
  • Ядрах
  • Ураг зулбах зэрэг болой.

 Эмчлүүлэхгүй удвал дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS) Үүнд:

  • Ураг хэвлийдээ эндэх /stillbirth/
  • Үргүйдэл
  • Шээсэнд идээ бээр илрэх /sterile pyuria/
  • Урагт энэ нян халдварлах /chorioamnionitis/
  • Нуруу нугас, тархины хальсны үрэвсэл /meningitis/
  • Нярайн уушгины өвчин (BPD: Bronchopulmonary dysplasia)
  • Бөөрний өвчин зэрэг болой.

Хоол унд: Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэнэ.

Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.

МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны исгэсэн 5-6%-ийн шүүс /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны бэлдмэлээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ.

Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь уреаплазма, микоплазмагийн нянг байгалийн антибиотекээр устгах /энэ нянгийн эс нь бүрхүүлгүй тул антибиотекийн эм үйлчлэхгүй аж/, хосууд хоюулаа зэрэг эмчлүүлэх, дархлаа тэтгэх /”С” аминдэм ихээр ууна/, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах /шингэн ихээр уух/, шээс туух /нохойн хошуу, бөөрөлзгөнө, алирсны навч, үр жимс/, үрэвсэл дарахад чиглэгдэнэ.

Орой бүр жинхэнэ алимны исгэсэн шүүсийг усаар найруулсан сулавтар уусмалаар үтрээгээ угааж, дараа нь нийтдээ 8 шөнө унтахдаа буталсан сармис эсвэл тарагийг тампонд шингээж тавина. Жинхэнэ алимны исгэсэн шүүснээс 50 мл-ийг ваннанд хийж орж болно.

Эмэгтэйчүүдийн хувьд царсны холтос, бадааны үндэс, бадааны цомог, хөвөнт, туурцагны ханданд хумсанцэцгийн тос, зажилуурганын тос эсвэл шүүдэргэнийн тос дусааж өдөр өнжөөд угаалга шавшлага хийнэ. Сайн буюу эерэг нянг устгахгүй байхын тулд энэхүү тосуудаас заавар дусаахыг зөвлөдөг. Сардаа 7-10 удаа угаана.

Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх, өдөр бүр наранд явах хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Сода, шим тэжээлгүй аар шаар зүйлс, жирэмсэлтээс хамгаалагч эм, архи, тамхи, кофе, хар цай, хэт боловсруулсан болон шарсан, утсан хоол, үйлдвэрийн жимсний ундаа, чихэр, саахар.

Унтахдаа дотруур өмд өмсөхгүй байх. Элдэв стрессээс зайлсхий.

Эх үүсвэр:

 

Ургамалын хэрэглээний заалт:


Энэ хуудасны агуулах мэдээлэл нь бүрэн бус буюу одоогоор засвартай байна.

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.
Triglitsyerid buuruulah - Biyeiin shingenii huchilleg ihdeh (emgeg) - Uryeaplazma, mikoplazmagiin nyangaar uusgegdsen uvchlul - Uryeaplazma ni mikoplazma nyangiin turul zuil buguud Ureaplasma urealyticum (UU), Ureaplasma parvum helbereer beleg erhten, amisgaliin zamd golduu orshdog. Mikoplazma daraah helbereer baij bolno: mycoplasma urealytium mun mycoplasma hominis (MH). Uryeaplazma nyangaar uusgegdsen uvchlul ni umain huzuunii ulailt, sharhlaa, beleg erhtenii urevsliin adil beleg erhtenii bichil orchinii tentsver aldagdsan uyed uusdeg. Ihenhi tohioldold zoviur emgeg ilerdeggui. Undsen shinj temdeg, zoviur (PCSS): TSistit Hevliigeer yadargaatai nurgij uvduh /dull ache in the abdomen/ SHBZ-iin erhten zagatnah, evgui orgih, doroos usarhag tsagaan yum garah TSagaan yumnaas zagas shig evgui uner unerteh Utree ulaih, urevseh Dooshoo tsus aldah SHeehed haluu orgih, horsoh, uvduh Turuu bulchirhainii urevsel Tumsugnii urevsel /orchitis/ Tumsugnii uriin shingen zuugch suvagnii urevsel /epididymitis/ Uriin uutnii urevsel /vesiculitis/ SHeesnii suvagnii urevsel Belgiin uyed uvduh /Dyspareunia/ YAdrah Urag zulbah zereg boloi.  Emchluulehgui udval daraah hundrel, surug ur dagavar uuseh magadlaltai (Possible Common Complications and Sequelae, PCCS) Uund: Urag hevliidee endeh /stillbirth/ Urguidel SHeesend idee beer ilreh /sterile pyuria/ Uragt ene nyan haldvarlah /chorioamnionitis/ Nuruu nugas, tarhinii halisnii urevsel /meningitis/ Nyarain uushginii uvchin (BPD: Bronchopulmonary dysplasia) Buurnii uvchin zereg boloi. Hool und: Ehnii 14-21 honog hungun hool, jims, hunsnii nogoo tuhailbal, nimbeg, zugiin bal, jurj esvel tedgeeriin shuus bainga hereglene. Huren manjin, usan uzmiin tos, har chavga, dalain baitsaa, uzem, hushga, tuunchlen arvai, hoshuu taria zereg buhel uriin taria, chatsarganiin tos /uuna, salatand hiine/, toslog bagatai suu, tsagaan idee, shar us hereglej, tsever us iheer uuna. MONGOL SARMIS IDNE: Udur bur negees hoyor hums jijiglesen sarmisiig usaar daruulj idne. Esvel ½ ayaga zugiin bal, ¼ ayaga jinhene alimnii isgesen 5-6%-iin shuus /hiimel bol horiotoi shuu/, 1 buhel buten sarmisiig halisalj grindyert hiij erguulne. Enehuu sarmisnii beldmelees ½ tsainii halbagaar udurt 2 udaa idne. Esvel ahiuhan sarmistai salat hiij idne. Tarag, ingenii hoormog, jinhene alimnii isgesen shuus zereg isgesen hool und tulhuu hereglene. Amindem, erdes bodis: TSair, “A”, “S” amindem /udurt 2,000-4,000mg/, “D” amindem uuna. Suvilliin chanartai zuvlumj (Treatment strategy–TS): Emchilgee, suvilgaa ni uryeaplazma, mikoplazmagiin nyang baigaliin antibiotyekeer ustgah /ene nyangiin es ni burhuulgui tul antibiotyekiin em uilchlehgui aj/, hosuud hoyuulaa zereg emchluuleh, darhlaa tetgeh /”S” amindem iheer uuna/, tsus, eleg, biye mahbodoo tsevershuuleh, hor, hordlogo gadagshluulah /shingen iheer uuh/, shees tuuh /nohoin hoshuu, buurulzgunu, alirsnii navch, ur jims/, urevsel darahad chiglegdene. Oroi bur jinhene alimnii isgesen shuusiig usaar nairuulsan sulavtar uusmalaar utreegee ugaaj, daraa ni niitdee 8 shunu untahdaa butalsan sarmis esvel taragiig tampond shingeej tavina. Jinhene alimnii isgesen shuusnees 50 ml-iig vannand hiij orj bolno. Emegteichuudiin huvid tsarsnii holtos, badaanii undes, badaanii tsomog, huvunt, tuurtsagnii handand humsantsetsgiin tos, zajiluurganiin tos esvel shuudergeniin tos dusaaj udur unjuud ugaalga shavshlaga hiine. Sain buyuu eyereg nyang ustgahgui baihiin tuld enehuu tosuudaas zaavar dusaahiig zuvludug. Sardaa 7-10 udaa ugaana. Huviin ariun tsevriig saitar sahih heregtei. Udriin deglem sain barimtlah, biyeiin tamir hiih, sportoor hicheelleh, biyee chiiregjuuleh, udur bur narand yavah heregtei. Busadtai haritsuulahad hun bur oyuun sanaa, udamshil, setgets, hureelen bui orchin, niigmiin garliinhuvid davtagdashgui uur uuriin gesen ontslogtoi baidag tul zoviur emgegiig onoshloh, emchlehdee edgeer huchin zuiliig hargalzaj uzne. Zailshiivel zohih zuils: Soda, shim tejeelgui aar shaar zuils, jiremseltees hamgaalagch em, arhi, tamhi, kofye, har tsai, het bolovsruulsan bolon sharsan, utsan hool, uildveriin jimsnii undaa, chiher, saahar. Untahdaa dotruur umd umsuhgui baih. Eldev stryessees zailshii. Eh uusver: https://www.homeremedyhacks.com/home-remedies-ureaplasma-infection/ http://www.99eyao.com/english/a/a9591.htm http://www.crazyhealthplan.com/treat-ureaplasma-infection-naturally/ https://gothealternativeway.com/index.php/2017/02/22/vaginal-bacterial-infections-natural-treatment/ http://lynchada20.blogspot.com/2015/05/how-to-treat-ureaplasma-urealyticum.html https://travnick-altay.com/lechenie-urreaplazmy-i-mikoplazmy-narodnymi-sredstvami.html http://marislavna.ru/recepty/recepty-po-zabolevaniyam/ureaplazma/    - Altanzuliin tsomog - Badaanii tsomog - Baragshun - Bultenger - Kofye - Nargil modnii samar (tos, zuulun ediin zorgodos) - Organik isgesen alimnii shuus - Sogtuuruulah undaa uusan uyed - Tuurtsagnii tsomog - Ulaan turuudai - Unagan turuunii handmal - Har tsai - Huvunt - Humsantsetsgiin tos - TSars - SHar gaa (kurkuma) - SHuudergeniin tos - SHuudergene - Eruul bish hool und - Ene huudasnii aguulah medeelel ni buren bus buyuu odoogoor zasvartai baina. - Urt navchit gandbadraa - Vansemberuunii tsomog - Burjgar churgus - Stafilokokkiin nyangiin haldvar, idevhjilt, tuugeer uusgegdsen uvchluluud - Elegnii shohoijilt - Tom tsuldmeg muug - Suut uvs - Saahriin homsdol - Bagvaahainii isgesen handmal